| | USD/MNT 0₮

Генерал Б.Хурц нарыг шүүх хурал завсарлажээ

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 09.00 цагт хянан хэлэлцэж эхэлсэн. Шүүх хуралдаанд улсын яллагч нар, хохирогчид, тэдгээрийн өмгөөлөгч нар, шүүгдэгч нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар, иргэдийн төлөөлөгч оролцож байна.

Харин 09.35 минутад ирцтэй холбоотой асуудлаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр шүүх хуралдаан завсарлажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зарим өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан тул хойшилж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Генерал Б.Хурц нарын шүүх хурал завсарлажээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.