| | USD/MNT 0₮

Сайхан мэдээ:Хорт хавдраа бүрэн эмчлүүлсэн Г.Батзаяа эмнэлгээс гарлаа

Гандөшийн Батзаяа нь 2019 оны 09 сарын 13-ны өдөр цусны хорт хавдартай гэж оношлогдон БНХАУ-ын Бээжин хотод урт хугацааны эмчилгээ хийлгэсэн. Тэгвэл 28-хан настай энэ залуу бүрэн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа сайхан мэдээг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. 

Г.Батзаяа "Хамгийн анх есдүгээр сарын 20 нд эмнэлэгт хэвтэж байсан бол тавдугаар сарын 20-нд буюу яг 9 сарын дараа эмнэлгээс гарч байна. Бүх зүйл ок" гэж Batzaya zaya хуудсандаа бичсэн байна.

Түүний хорт хавдрын тархалт 80 хувьтай байсан ч чөмөг шилжүүлэн суулгах мэс засал” яаралтай хийлгэвэл амь нас аврагдах боломж байсан. Харин хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох тул монголчуудаас тусламж хүссэн.

Сайхан сэтгэлт монголын ард түмэн хандив тусламжийн гараа сунгаснаар түүнд амьдрал бэлэглэсэн юм. Монголчуудын "амьдруулсан" мөрөөдөл дүүрэн залуу ийнхүү эдгэрч ихийг хийж бүтээх хүслээр жигүүрлэж байгаад ард түмэн баяртай байна. 
 

 

Гандөшийн Батзаяа нь 2019 оны 09 сарын 13-ны өдөр цусны хорт хавдартай гэж оношлогдон БНХАУ-ын Бээжин хотод урт хугацааны эмчилгээ хийлгэсэн. Тэгвэл 28-хан настай энэ залуу бүрэн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа сайхан мэдээг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.