| | USD/MNT 0₮

Оюутолгой компанид давуу эрх олгож, эрүүгийн гэмт хэрэгтэн болсон эдийн засагч Б.Бямбасайхан нэр дэвшиж байна

АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа76 нэр дэвшигчийн 12 нь албан тушаал, авлига хээл хахууль залилангийн хэрэгт шалгагдаж, сэжигтэн, яллагдагчаар татагдсан байна. Тэдний дунд Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханы нэр байгаа бөгөөд тэрбээр Дархан-Уул аймагт АН-аас нэр дэвшиж байгаа юм байна. Нэгэн цагт эрүүгийн гэмт хэрэгтэн болж хууль шүүхийн байгууллагад шалгагдаж, хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад их хуралд нэр дэвшиж болох уу.

Тодруулбал, өнгөрсөн 2018 онд Авлигатай тэмцэх газраас "Оюу толгой"-н төсөлтэй холбогдох “Батлагдсан гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргасан, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт Сангийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг нэмж холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Эдгээр нэр бүхий хүмүүсийг сэжигтнээр тооцон баривчилсан ч биеийн байдлыг нь харгалзан үзэж сулласан байдаг. Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд нэр холбогдсон албан тушаалтнуудаас хэн ч ял аваагүй, хэрэг замхрах шатандаа орсон явж байна.

Б.Бямбасайхан Оюутолгой компанид давуу эрх олгодог байсан гэдэг

Б.Бямбасайханы хувьд энэ хэрэгт яаж холбогддог вэ гэхээр “Оюу толгой” ХХК дахь Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг эзэмшин, төлөөллийн эрхийг хэрэгжүүлдэг “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайханд “Оюу толгой” гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. 

Б.Бямбасайханыг улс эх орныхоо эрх ашгийг үл тоомсорлон “Оюу толгой” компанид хэт давуу эрх олгосон гэх асуудал байсан. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн “Оюу толгой” компанийн удирдлагуудаас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан. Түүнийг 2015 оны наймдугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилсон байдаг.

Б.Бямбасайхан гэж хэн бэ

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, “Нова Терра” компанийн захирал гэж бичигддэг байсан ч 2015 оноос эхлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн гэсэн алдрын эзэн болсон юм.

Тодруулбал, Б.Бямбасайхан нь 2015 оны 8 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон байна. Тэрбээр Монгол Улс дахь анхны салхин цахилгаан станцын тѳслийг 2012 онд удирдан гүйцэтгэсэн бөгөөд Ази тивийн эрчим хүчний бусад томоохон төслүүдийг амжилттай удирдан ажилласан туршлагатай нэгэн гэх ч ийнхүү албан тушаалын хэрэгт холбогдон АТГ-ын үүд сахиж байгаад хэрэг нь чимээ сураггүй болжээ.

Магадгүй хэргээ цайлгахын тулд тэрбээр их хуралд нэр дэвшиж байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ, нэр намтар цэвэр биш ийм хүмүүсийг сонгогчид сонгох байх ёстой. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байсан хуудуутай нөхдүүдийг их хуралд гаргахгүй байх эрх нь сонгогч таны гарт бий шүү.

АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа76 нэр дэвшигчийн 12 нь албан тушаал, авлига хээл хахууль залилангийн хэрэгт шалгагдаж, сэжигтэн, яллагдагчаар татагдсан байна. Тэдний дунд Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханы нэр байгаа бөгөөд тэрбээр Дархан-Уул аймагт АН-аас нэр дэвшиж байгаа юм байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.