| | USD/MNT 0₮

Шведэд халдвар авсан монгол иргэний уушгины 80 хувь нь ажиллагаагүй болжээ

Манай улсын 30 гаруй иргэн гадаадад ковид 19 халдвар авсан байна. Тэднээс 14 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол бусад нь эмнэлэгт эмчлүүлж байгаа мэдээлэл байна.

Харин Швед улсад гэр бүлийн хоёр хүн халдвар авснаас нэгнийх нь биеийн байдал маш хүнд байгаа талаар ЭМЯ-наас өдөр бүр мэдээлэл өгч байна.

Тодруулбал, тус хоёр өвчтөний нэг нь эмнэлэгт амьсгалын аппараттай эмчлүүлж байгаа бөгөөд уушгины 80 хувь нь ажиллагаагүй болсон гэх албаны мэдээлэл байна. Тиймээс ХӨСҮТ-ийнхөн тэдний ар гэрийнхэнтэй холбогдож, зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. Гадаадад байгаа монголчууд ЭМЯ-ны тусгай дугаарын утсанд холбогдож халдварын талаар мэдээлэл зөвлөгөө авч байна. 

Швед Улсад коронавируст халдварын 30.200 тохиолдол бүртгэгдсэнээс 4971 хүн эдгэрч, 3700 гаруй хүн нас баржээ.

Шведэд халдвар авсан монгол иргэний биеийн байдал маш хүнд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.