| | USD/MNT 0₮

Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 градус,  Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Харин Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн уулс, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.