| | USD/MNT 0₮

Яллагдагч Х.Бат-Ялалт СХД-т горилж явна

Энэ удаагийн сонгуульд яллагдагчаар татагдан, “аавын хаалга” татаж “магадгүй” олон нэр дэвшигч өрсөлдөхөөр нэрсээ өгөөд буй. Тэгвэл тэдний нэг нь “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт. Иргэд хохирч буй гэх хэвлэлийн хурал бүрт очиж, өмгөөлөл үзүүлж буй гэх түүний баг бага багаар хууларсаар, өдгөө ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид саатуулагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдох, бусдыг заналхийлсэн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Түүнд холбогдох хэргийг дахин сануулбал, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр өмнөх парламентын үед гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм. Хэрэв та бүхэн санаж байгаа бол УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг нийтэд дэлгэхээсээ өмнө уг мөнгийг нэхсэнийг хохирогч хэвлэлд ярьсан бөгөөд Х.Бат-Ялалтын хувьд уг мөнгөө авсныхаа дараа нэр бүхий сэтгүүлчдийн хамтаар задалсан гэж буруутгагдсан. Сэтгүүлчид нь ч мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ тухай тодотгон тайлбарласан аж.

Түүнийг цагдан хорьсонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлж байсан нь бий. Тэрбээр " түүнийг цагдан хорьсон асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга өөрийн facebook хуудастаа “МАН-ын Ц.Сандуйн туслахаас Т.Алтаншагай мөнгө авч, хамтрагчаар Х.Бат-Ялалт оролцож эрчүүд тэр бичлэгийг цацсан. Х.Бат-Ялалт хоригдоод байгаа юм байна, бусдаас мөнгө авч хоёр эмэгтэй зэрэг хөнтөрснөө тайлбарласан нь дээр дээ” гэжээ.  

Гэвч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадарт ямар нэг ашиг сонирхол байна уу, эсвэл Х.Бат-Ялалттай танил тал, найз нөхдийн харилцаатай юм уу, цагдан хориулах гэсэн прокурорын саналыг нь хоёр дахь удаагаа хэлэлцэж байгаагүй талаар. Уг нь НПГ-аас Х.Бат-Ялалтад мөрдөн байцаах ажиллагаанд санаатай саад учруулж байна хэмээн үзэж цагдан хорих саналаа мөн тухайн сард дээрх шүүхэд хүргүүлсэн аж. Гэвч Х.Бат-Ялалт өмгөөлөгчтэй оролцох хүсэлт тавьснаар уг асуудлыг хэлэлцсэнгүй. Өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд НПГ-аас Х.Бат-Ялалтыг цагдан хориулах саналаа тус шүүхэд гаргаж байсан ч хэрэгсээгүй юм.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Х.Бат-Ялалтад хавтаст хэрэгт цугларсан баримтыг нь танилцуулахын тулд прокурорын байгууллагаас удаа дараа дуудсан ч ирээгүй тул шүүгч цагдан хорих захирамж гарган өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад батлан даалтад гараад буй. Түүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүх хэргийн харьяалал тогтоолгох шаардлагатай хэмээн үзсэн байна. Улсын дээд шүүхээс уг хэрэгтэй танилцаад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэлүүлэх харьяалал тогтоосон аж. Үүний дагуу НПГ-аас тус шүүхэд Х.Бат-Ялалтад холбогдох хэргийг шилжүүлжээ. Ингээд анхан шатны шүүхэд түүнийг шүүх хурал болох байсан ч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нарын шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч хуралдааныг энэ тавдугаар сарын 22-ны 10.00 цаг хүртэл хойшлуулжээ.

Хэрэв шүүхээс түүнийг гэм буруутайд тооцвол тэрбээр нэр дэвших эрхээ алдана гэсэн үг юм. Үнэхээр л тэрбээр нэр дэвшихээр горилж л яваа юм бол шүүхийн болон сонгогч олныхоо өмнө хүнийг "шантаажилж", мөнгө нэхсэн үйлдлүүдээ тайлбарлах л болж дээ.

Бид шүүх хуралдааны явцыг цаг тухайд нь мэдээлэх болно

Яллагдагч Х.Бат-Ялалт СХД-т горилж явна
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.