| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн, яллагдагч Ж.Эрдэнэбатыг шүүхэд албадан ирүүлэх захирамж гарчээ

УИХ-ын гишүүн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүхээс албадан ирүүлэх захирамж гаргажээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Эрдэнэбатыг удаа дараагийн дуудах хуудсанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 05 дугаар сарын 15-ны өдрийн 1072 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

Ийнхүү найман сарын хугацаанд дуудсан цагт нь шүүхэд очоогүй "зугтаасан" тэрбээр энэ удаад Сэлэнгэ аймагтаа нэр дэвших эрхгүй болж магадгүй болов. 

Хэргийн тухайд сануулбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруу орчмын тусгай зөвшөөрлийг цуцалж, компаниудад нь нөхөх олговрын зориулалтаар өөр газарт тусгай зөвшөөрөл шинээр олгох шийдвэр гаргасан байдаг.

Энэ тогтоолтой холбоотойгоор Ж.Эрдэнэбатыг албан тушаалын гэмт хэрэгтэй холбосон мэдээллүүд энэ оны тавдугаар сард цахим орчинд тархсан билээ. Учир нь тэрбээр өөрийн хамаарал бүхий "Хэлх Илч" гэх компанид давуу байдал олгож Тост, Тосон бумбын нуруунд лиценз олгосон хэрэгт сэжиглэгдэн Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа юм.

 

 

Найман сарын хугацаанд шүүхээс зугтааж, нэр дэвших эрхээ олж авсан Ж.Эрдэнэбатыг шүүх албадан ирүүлэхээр болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.