| | USD/MNT 0₮

Өнөөдрийн байдлаар 11 хүн бүрэн эдгэрч гэртээ гарсан байна

Коронавирусийн халдвартай нь батлагдсан 140 тохиолдол байна. Тэднээс өнөөдрийн байдлаар 25 нь эдгэж ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатны сувилалд шилжсэн байгаа юм. Сувилалд ажиглалтад байх хугацаанд нь хоёр удаа давтан шинжилгээ хийж, эсрэг биет буюу халдвар илрэхгүй бол гэрт нь гаргаж, нийгмийн харилцаанд оруулж байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар дээрх эдгэрсэн 25 хүнээс 11 нь гэртээ бүр гарч, нийгмийн харилцаанд орсон байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

өнөөдрийн байдлаар дээрх эдгэрсэн 25 хүнээс 11 нь гэртээ бүр гарч, нийгмийн харилцаанд орсон байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.