| | USD/MNT 0₮

“Гулууз” махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр эхэллээ

Хүнс, хөдөө аж ахуйн яам махны өргөтгөсөн худалдааг удаа дараа зохион байгуулдаг бөгөөд энэ удаа “Гулууз” махны өргөтгөсөн худалдааг өнөөдөр 2019 оны аравдугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны хооронд зохион байгуулахаар болжээ.

Өргөтгөсөн худалдаа дараах цэгүүдэд болно.

1. Баянгол дүүрэг, Хишиг төвийн байранд Ховд, Завхан, Өвөрхангай аймгууд

2. Баянзүрх дүүрэг, Жуковын хөшөөний өмнөх талбайд Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий аймгууд

3. Сонгино - Хайрхан дүүрэг, Хархорин захын замын эсрэг талд Говь-Алтай, Булган, Төв, Увс аймгууд

4. Сүхбаатар дүүрэг, Саруул төвд Дорноговь, Архангай, Дархан-Уул, Орхон аймгууд

5. Чингэлтэй дүүрэг, Амин хүнс худалдааны төвд Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий аймгууд

6. Хан-Уул дүүрэг, Лавай худалдааны төвд Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгууд тус тус байрлана.

 “Гулууз” махны өргөтгөсөн худалдааны дараа “Идэш” арга хэмжээг зохион байгуулах юм байна. “Гулууз” махны өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн 330 сумын иргэд мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй бэлтгэж ирсэн бог малын махыг нийслэлийн томоохон зах, худалдааны төв, тодорхой байршлуудад, ил талбайд тээврийн хэрэгслээр худалдан борлуулах юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.