| | USD/MNT 0₮

Яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцалгүй "зугтсан" Г.Солтан гишүүнийг албадан ирүүлэх захирамж гаргав

УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжийн нэрээр зээл авсан хэмээн буруутгаж, яллагдагчаар татан шалгахаар болж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д хүргүүлж байсан удаатай. Тэгвэл Г.Солтан гишүүнээс бусад яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан болохыг хэвлэлүүд онцолж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Солтан хууль сахиулах байгууллагаас явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, АТГ, НПГ-аас яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулахаар дуудахад ирэхгүй, мөрдөгчийн мэдэгдэх хуудас болон прокурорын зарлан дуудах хуудсыг авахгүй байсан аж. Иймд ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулсан УИХ-ын гишүүн Г.Солтаныг албадан ирүүлэх захирамжийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. 

Яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаагүй Г.Солтан гишүүнийг албадан ирүүлэх захирамж гаргав
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.