| | USD/MNT 0₮

Б.Ууганбаяр: Дэлхийн 46 улсаас 10600 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна

УОК-ийн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд 8480 иргэнийг татаж авчээ. Агаарын таталтаар 3000 гаруй иргэнийг авчээ.

Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10600 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ.  Санхүүгийн боломжгүй болсон 1000 гаруй иргэн байна.

Татан авалтаар ирсэн иргэдийг нийтдээ 27 цэгт тусгаарласан байна. Өнөөдрийн байдлаар 2029 хүн тусгаарлалтад байна. Цаашлаад ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг шат дараалалтай хийнэ. Энэтхэг улс руу нисэх дараагийн нислэгийг яг хэзээ гэдгийг хэлэх боломжгүй байна” гэлээ.

Шууд үзэх: 

Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10600 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.