| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Өчигдөр 367 хүнд давтан шинжилгээ хийхэд сөрөг хариутай, харин хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавиурсийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна.

Энэ халдвараар хүүхдүүд хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байгаа бөгөөд дархлаа сул хүүхдүүд өртөөд байгааг ЭМЯ-наас онцлов. Хүн амын дунд дархлаа сул байгаа учраас хоёр дахь давалгаа ирж болзошгүй.

Я.Буянжаргал "Өнөөдөр 7008 хүн ажиглалтад байж тандалт судалгааг хийсэн, одоогийн байдлаар 1600 гаруй иргэн тандалт судалгаанд байна. Архаг хууч өвчтэй 127 хүн тусгаарлалтад байна. 

Өнөө өглөө Дели Улаанбаатарын чиглэлийн 158 иргэн ирсэн Улсын 1 дүгээр эмнэлэгт таван иргэнийг тусгаарлаж, эмчилгээ хийж байна. Түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ хийсэн. ПСР шинжилгээгээр хариунууд баталгаажина. Гэрийн тусгаарлалтад 95 иргэн байна. Үүнд 72 өрхийн эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа" гэв. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийт 367 хүнд давтан шинжилгээ хийхэд бүгдэд нь сөрөг хариутай гарсан. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 хүнд халдвар илрээгүй. 

Харин сайхан мэдээтэй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарч дараагийн хяналт руу шилжиж байна. Эдгэрсэн 26 боллоо. ТЕГ-аас талархал илэрхийлж, халдвар илрүүлэх аппарат бэлэглэсэнд баярлалаа" гэв. 

Өчигдрийн байдлаар нийт 367 хүнд давтан шинжилгээ хийхэд бүгдэд нь сөрөг хариутай гарсан. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 хүнд халдвар илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.