| | USD/MNT 0₮

Хувьсах зардлаа төрөөс нэхсэн хувийн цэцэрлэгийн багш нар жагслаа

Хувийн цэцэрлэгүүдийн багш нарын хувьсах зардлыг зогсоосон Сангийн сайдын шийдвэрийг эсэргүүцэж багш нар Сангийн яамны гадаа яг одоо жагсаал хийж байна.

Өөрөөр хэлбэл, төрийн ачааг үүрэлцэж байгаа  хувийн хэвшлээ төр алагчилж эхэлжээ. Боловсролын хуулиар төр цэцэрлэгийг өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжинэ гэж заасан байхад Сангийн сайд хууль зөрчсөн шийдвэр гаргаж, алагчилсан бодлогоор хувийн цэцэрлэгт ажиллаж буй олон мянган багш ажилчид цалингүй, хоногийн хоолгүй болж байгаа талаараа ярилаа. Хувьсах зардлыг хасаж, ямаанд зарцуулахаар болсон байна.

Ингээд багш нарын төлөөллийн ярьж буйгаар “Өнөөдрийн байдлаар 5000 гаруй багш нар цалингаа хаанаас авахаа мэдэхгүй байна. Цар тахалтай холбогдуулан өнгөрсөн нэгдүгээр сараас хойш ажилгүй болж, ямар ч цалингүй явж байна.  Түүнээс гадна амралтын мөнгөний эх үүсвэргүй болчихсон байна.

Ирэх есдүгээр сар гэхэд 500 гаруй хувийн цэцэрлэг дампуурлаа зарлахаар 40 гаруй мянган хүүхдийг улсын цэцэрлэгүүд хүлээж авч чадах юмуу.

540 гаруй хувийн цэцэрлэг байгаа бөгөөд үүнд 25 мянга гаруй хүүхэд хамрагдаж явдаг. Нэг хүүхэд дунджаар 80-100 мянган төгрөг авдаг. Хувийн цэцэрлэгүүд хоолны зардал гэж авдаггүй.

Улсаас тэг зогсолт хийж, хүчээр үйл ажиллагааг зогсоосон. Багшийн цалин өгөхөө болив. Бас түрээсийн төлбөрөө төлж чадахгүй хүнд байдалд орсон байгаа Тиймээс Сангийн яаманд ямар шалтгаанаар цэцэрлэг нарын багшийн цалинг хассан асуудалд тайлбар хийхийг шаардаж албан бичиг хүргүүлж байна. Цаашлаад 6000 гаруй багш нар тэмцлээ үргэлжлүүлнэ. Эдгээр багш нарын эрх ашгийг хамгаалах байх” гэв.

Сангийн яам хувьсах зардлыг өгөх санхүү боломж байхгүй

Багш нарын тавьсан шаардлагыг хүлээж авсан Сангийн яамны хэлтсийн дарга М.Санжаадорж “Энэ мөнгийг гүйцэтгэлээр өгдөг. Өнөөдөр 10 хүүхэд цэцэрлэгт ирсэн бол тэр тоогоор нь тооцож бодоод мөнгөө авах ёстой. Гэвч өнөөдөр бүх сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг цар тахалтай холбогдуулан зогсоосон байна. Тиймээс энэ мөнгийг өгөх боломжгүй юм. Яагаад гэвэл хүүхэд байхгүй цэцэрлэгүүд үүд хаалгаа хаасан байгаа. Хувьсах зардалд төрөөс жилд 50 гаруй тэрбум төгрөг өгдөг. Энэ мөнгө бол ард түмний татварын мөнгө юм. 

Дээрээс нь хувийн хэвшлийн ажилтан болгоны тоогоор 200 мянган төгрөг өгөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өнөөдрийн төсөв санхүүгийн боломж хэцүү байна. Татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйтэй зүйлст зарцуулах ёстой” гэлээ.

Шууд үзэх:

Хувийн цэцэрлэгүүдийн багш нарын хувьсах зардлыг зогсоосон Сангийн сайдын шийдвэрийг эсэргүүцэж багш нар Сангийн яамны гадаа яг одоо жагсаал хийж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.