| | USD/MNT 0₮

Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 158 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөө өглөө 07.45 цагт газардлаа. Тус онгоцоор 158 гаруй иргэн эх орондоо ирлээ.

Эдгээр иргэдийн дунд эрүүл мэндийн шалтгаантай, нурууны хагалгаанд орсон цөөнгүй хүн байгаа гэсэн мэдээлэл бий. Ямартай ч Монгол Улс ийнхүү хилийн чанадаас нэн тэргүүнд өвчтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, эмэгтэйчүүдийг авчирсаар байна.

Харин дараагийн ээлжийн онгоцоор Энэтхэг улсад шавилан сурч байгаа 300 гаруй ламхай хүүхдүүдийг авчрах ажээ. 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 07:45 цагт газардлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.