| | USD/MNT 0₮

Ц.Төмөрбаатар:Биднийг 28 жил хулгайлж, луйвардаж улс орон, ард түмнийг доройтуулсан энэ тогтолцоог устгана

УИХ-ын 2020 оны сонгуулийн нэр дэвшигчид хуулийн хугацаандаа тодорсон байна. Тэдний дунд ард түмний хүндлэлийг хүлээсэн, хайртай жүжигчин буюу Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нэр дэвшихээр болжээ.

Тэрбээр өнгөрсөн 2016 онд МАХН-аас нэр дэвшээд дуучин С.Жавхланд ялагдаж байсан. Харин энэ жил Х.Бат-Ялалтын тэргүүлдэг “Сахигтун-19” эвслээс өрсөлдөхөөр болжээ.

ТэрбээрЖүжигчин гэхээр төрд хэрэггүй гэх юм. Би дуучин биш, бөх бол бүр ч биш. Би хүний болон нийгмийн амьдралыг судалж дүрээ бүтээдэг. Таны хүүхэд соёлгүй, боловсролгүй, ёс зүйгүй, зан заншлаа өрлөг түүхээ мэдэхгүй бол улс орон ард түмнээ яаж хүндэлж хайрлах вэ. Энэ бүхнийг зааж сургаж ухааруулж ойлгуулдаг хүн бол жүжигчин.

Төрийн эрхэнд байгаа одоогийн хулгайч луйварчин урвагч нар чинь багаасаа л ёс зүй, урлаг соёлыг хүндэлж ирээгүйгээс зүрх нь мөс болсон. Хайр гэгч байхгүй болсон учраас ирээдүйгээ улс орноо ард түмнээ хайрлаж чадахгүй амин хувиа хичээдэг болчихож. Энэ бүхнийг засах хэрэггүй гэж үү.

Миний зүрх сэтгэл энэ бүхэнд шаналж 28 жил биднийг хулгайлж, луйвардаж худлаа ярьж улс орныг ард түмнийг доройтуулсан энэ тогтолцоог устгаж засаж залруулах ёстой гэж хэлж байна. Тиймээс би төрд зүтгэх ёстой” гэжээ.

Миний зүрх сэтгэл энэ бүхэнд шаналж 28 жил биднийг хулгайлж, луйвардаж худлаа ярьж улс орныг ард түмнийг доройтуулсан энэ тогтолцоог устгаж засаж залруулах ёстой гэж хэлж байна. Тиймээс би төрд зүтгэх ёстой
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.