| | USD/MNT 0₮

Оюуны ундраа группийн босс С.Отгонбаяр Увсад, төрсөн дүү С.Амарсайхан нь нийслэлд хүч үзнэ

Ураг төрлүүд буюу ах дүүсээрээ нийлж УИХ-д орох гэсэн эрхмүүд дотор Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, төрсөн ах С.Отгонбаярын хамт байна.

Тодруулбал, МАН-аас Багануур, Налайх, Багахангайн тойрогт Нийслэл хотын Засаг дарга С.Амарсайхан нэр дэвшинэ. Харин түүний ах С.Отгонбаяр Увс аймагт АН-аасаа дахин нэр дэвшихээр мандатаа өвөртлөжээ.

Олны дунд “Оюуны ундраа” группийн гэх нэрээр нь андахгүй сайн мэддэг С.Отгонбаярын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгатай худ ураг юм.

С.Отгонбаярын хүү О.Тэнүүн нь Ерөнхийлөгчийн охин Б.Намуунтай гэр бүл болсон.

Сүүлийн үед С.Амарсайхан даргын хувьд их шүүмжлэлтэй байгаа. Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг устгаж, усан оргилуур барихаар улайрсанд олон нийт тийм ч сайн таатай хандахаа больсон гэж хэлж болно.

Ер нь олон нийт ам муутайхан байгаа тул энэ жил их хуралд сонгогдох эсэхийг цаг хугацаа харуулах байх.

МАН-аас Багануур, Налайх, Багахангайн тойрогт Нийслэл хотын Засаг дарга С.Амарсайхан нэр дэвшинэ. Харин түүний ах С.Отгонбаяр Увс аймагт АН-аасаа дахин нэр дэвшихээр мандатаа өвөртлөжээ.
Улс төр

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.