| | USD/MNT 0₮

МАХН-ын дарга Н.Энхбаяр хүү Э.Батшугарын хамт хоёр өөр тойрогт нэр дэвшиж байна

Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулсан байгаа. Энэ дотор ураг төрлүүд олноороо нэр дэвшиж байгаа харагдсан.

Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр хүү Э.Батшугарын хамт нэр дэвшиж байна. Гэхдээ аав нь Баянгол дүүрэгт бол хүү Э.Батшугар нь СХД-т нэр дэвшиж байгаа ажээ.

Н.Энхбаяр хүүгийнхээ талаар ярихдаа “Миний хүү нийгмийн захиалгаар нэр дэвшиж байна. Миний хүү Э.Батшугар өндөр боловсролтой. 2016 онд нийгмийн захиалгаар манай эхнэр Цолмон нэр дэвшсэн. Гэвч түүнийг луйвардаад Капитал банкны нэг эмэгтэй сонгогдсон. Дөрвөн жилд тэр эмэгтэйг сонголоо гээд яасан. Монголын ард түмэн 200 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон. Тэгэхээр сонголт чинь ийм аюултай байдаг юм байна. Буруу хүнээ сонгочихоор өөрсдөө хохирчихдог.

“Э.Батшугарыг дэвш гэсэн. Монгол банкинд ажиллаж байсан. Мөнгө хүүлэгчдийг, зээлийн хүүгээр дарамтлагчдыг байранд нь тавьж, мөнгө зээлийн бодлогыг зөв зүйтэй болгож, өрийн дарамтгүй амьдрах нөхцөлийг яаж хийх вэ гэдгийг мэргэжлийн хүний хувьд сайн мэдэж байгаа.  Одоо Э.Батшугарыг дэмжих нь шударга ёсыг тогтооно" гэцгээсэн.  Нийгмийн захиалгаар сонгогчид нь шаардаад байгаа учраас дэвшиж байна” гэжээ.

Н.Энхбаярын хүү Э.Батшугар нийгмийн захиалгаар нэр дэвшиж байгаа гэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.