| | USD/MNT 0₮

М.Тулгат: Төрийн ямар ч албан тушаал надад санал болгосон би татгалзана

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 10-16-ны өдрүүдэд сонгуульд нэр дэвших нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлэх учиртай. Энэхүү журмаар өнгөрөгч бямба гарагт буюу тавдугаар сарын 16-ны өдөр МАН, АН, МАХН, Зөв хүн электорат эвсэл нэр дэвшигчдээ тодрууллаа. 

Тэгвэл энэ үеэр зарим горилогч намдаа ихээхэн гомдож байгаа бололтой. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле МАН-д гомдож яваа бол НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат АН-д ихээхэн гоморхож яваа сурагтай. Үүнийгээ тэрбээр хэвлэлийхэнд тайлбарлахдаа "ЕТГ-ын дарга асан З.Энхболд тойргийг минь булаачихлаа. Баянзүрх дүүрэгт юу ч хийж бүтээгээгүй хүн тус тойргоос нэр дэвшихээр боллоо. 2016 оны сонгуульд АН-ыг ялагдалд хүргэсэн хүн өнөөдөр намын даргын хажууд суучихаад намын хувь заяаг шийдэж сууна" хэмээн гомдоллосон юм.

Үүнийхээ дараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа НИТХ-д ч өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдээд авсан. Тухайлбал, "Шар хор хөдлөнө гэдгийг амьдралдаа ингэж үзсэн билүү? Засаг авахаараа ингэнэ тэгнэ, битгий доромжлоорой. Би угаасаа өөрийгөө дааж амьдрах хүн. Би бодлого тодорхойлоход л оролцъё гэсэн юм. Намайг нэг төрийн албаны дарга даамал суудал горьдогч гэж харсан бол ёстой уучлаарай. “Улс төрийн дэмжлэг” иш чааваас өөрсдийг нь дагаж намирдаг гаруудтай андуурсан бололтой.

Шулуухан хэлье төрийн ямар ч албан тушаал надад санал болгосон би татгалзана. НИТХ, дүүргийн ИТХ би дэвшихгүй. Тэнд хийх юм надад алга. Би асуудлыг үндсээр нь шийдэхэд оролцъё гэсэн юм. 16 оны сонгуулиас авахуулаад мөнгө төгрөг, сэтгэл санаа цаг хугацааг энэ намд, гол нь үзэл санаандаа хандивласан" гэжээ.

М.Тулгат: Төрийн ямар ч албан тушаал надад санал болгосон би татгалзана
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.