| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Коронавирусийн халдвар батлагдахын хэрээр эрсдэл нэмэгдэж байна

Манайд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар 4 тохиолдол нэмэгдэж, 140 болов. ОХУ-аас ирж байгаа оюутнууд их өвчилж халдвар авсан байгааг ЭМЯ-наас онцолж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Монгол Улсад коронавирусийн батлагдсан 140 тохиолдол зөөвөрлөгдсөнийг бид эмчилж байна. ОХУ-аас ирсэн оюутнуудаас 57 нь коронавирусийн халдвар авсан. Мөн ОХУ-аас Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 400 гаруй зорчигчдын дунд оюутнууд ч бас багтсан. Хойд хилээр ирсэн оюутан зорчигчдоос 119 нь Орхон аймагт, Дархан-Уулд 136, Сэлэнгэ аймагт 20 гаруй хүнийг тусгаарласан.

Мөн Төв аймагт 134 хүн тусгаарлагдсан. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээг Дархан-Уул аймаг дахь ХӨСҮТ-ийн салбар лабораторит авч, дахин ХӨСҮТ-д баталгаажуулдаг.

Дархан-Уул аймгаас ирүүлсэн давтан шинжилгээгээр Орхон аймгаас батлагдсан хоёр тохиолдол бол ОХУ-д сурч байсан оюутан. Мөн Дархан-Уул аймагт нэг батлагдсан тохиолдол илэрсэн нь бас оюутан.

ОХУ-аас ирсэн 400 гаруй зорчигчдоос нийт 40 хүнд коронавирус илэрсэн.Тэдний дийлэнх нь оюутан. Өнөөдөр бид тасагт буй эмч ажилчдадаа давхар хяналт тавьж байна. Коронавирусийн халдвар батлагдахын хэрээр эрсдэл нэмэгдэж байна. Халдварыг алдахгүйн тулд анхаарч ажиллаж байна.

Цаашид ХӨСҮТ-ийн 250 орноос гадна нийт 1000 гаруй орон дээр бид өвчтөнүүдээ авахаар төлөвлөж урьдчилсан тооцоо судалгаагаа хийж байна. ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа эмчилж байна. Энд нэг зүйлийг хэлэхэд ОХУ-д сурч байсан оюутнуудыг татан авч, тээвэрлэх явцад коронавирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй.

Харин халдварын шинж тэмдэг маш тодорхой илэрсэн долоон оюутныг ОХУ-д үлдээсэн. Эх орондоо ирсэн оюутнууд тухайн үед коронавирусийн халдвар илрээгүй байсан гэсэн үг. Халдварын нууц үеийн хугацаанд шинж тэмдэг илрээгүй байсныг шинжилгээгээр илрүүлсэн. Эрсдэл гарсан үед ХӨСҮТ-өөс гадна бусад эмнэлгүүд коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдээ эдгээж чадна” гэв.

Коронавирусийн халдвар батлагдахын хэрээр эрсдэл нэмэгдэж байна. Халдварыг алдахгүйн тулд анхаарч ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.