| | USD/MNT 0₮

11,385 хохирогчтой ЖИ ТАЙМ сүлжээний хэрэг шүүхэд шилжиж ирлээ

11,385 хохирогчтой ЖИ ТАЙМ сүлжээний хэрэг шүүхэд шилжиж ирлээ. Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох 201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авчээ. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

11,385 хохирогчтой ЖИ ТАЙМ сүлжээний эрүүгийн хэрэг шүүхэд шилжиж ирлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.