| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Дөрвөн иргэнд халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 140 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна.

ОХУ-д өвчлөл их байна. Манайтай хил залгаа улсуудад халдвар эрчимтэй нэмэгдэж байгааг онцлов. Иймээс хил залгаа аймгуудын ард иргэд бэлэн байдалтай байж, амны хаалтаа зүүж, гараа сайтар угааж, ийш тийшээ явахгүй байхыг ЭМЯ-наас анхааруулж байна. 

Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Өчигдөр гадаад улсаас иргэд хандаж заавар зөвлөгөөг авсан байна. Дотоодоос ирсэн дуудлагын ихэнх нь иргэд амны хаалтгүй явж байна гэсэн мэдээллийг өгчээ.

Ингээд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү манайд эмчлэгдэж байгаа иргэдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдөр ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэж гарлаа. Хоёр оюутан, 53 настай нэг эмэгтэй эдгэж дараагийн шат руу шилжлээ. Нийт 87 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д 43 хүнд давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүнд халдвар илэрлээ. Дархан-Уул аймагт нэг Орхонд тусгаарлагдсан 2 иргэнээс илэрлээ. Ингээд нийтдээ 140 тохиолдол боллоо. Одоо 24 тохиолдол эмчлэгдэж гарсан байна" гэлээ. 

Өнөөдөр ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэж гарлаа. Хоёр оюутан, 53 настай нэг эмэгтэй эдгэж дараагийн шат руу шилжлээ. Нийт 87 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.