| | USD/MNT 0₮

Өнөөдөр Олон улсын музейн өдөр тохиож байна

Өнөөдөр буюу энэ сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиож байна.

Монгол Улс Олон улсын музейн өдрийг 1998 онд анх тэмдэглэжээ. Олон улсын музейн зөвлөл /ОУМЗ/-ийг Монголын Үндэсний хороо 2003 онд байгуулсанаар энэ өдрийг албан ёсоор 17 дахь жилдээ тэмдэглэж байгаа аж. 

ОУМЗ жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон дэлхий дахинаа тэмдэглэж иржээ. 

Музейн өдрийг онцлон тэмдэглэх гол зорилго нь соёлоор харилцах, соёлыг улам хүртээмжтэй болгох, дэлхий дахины хүмүүсийг харилцан ойлголцож, тайван амгалан хамтаараа аж төрөхөд музейн үүрэг ач холбогдлыг чухалчлахад оршино гэж үздэг ажээ.

Өнөөдөр буюу энэ сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиож байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.