| | USD/MNT 0₮

Салхитын ОРДООС авлига авсан гэх шүүгч нарыг шүүх хурал үргэлжилж байна

Салхитын мөнгөний ордтой холбоотой авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон шүүгч нарыг шүүх хурал өнгөрөгч долоо хоногт болсон. Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавдугаар сарын 14-ний өдөр эхэлсэн. Хоёр өдөр үргэлжилсэн тус шүүх хуралдаан өнөөдөр буюу энэ сарын 18-ны 09.30 цаг хүртэл түр завсарласан бол яг одоо хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байна

Салхитын ОРДООС авлига авсан гэх шүүгч нарыг шүүх хурал үргэлжилж байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.