| | USD/MNT 0₮

Алслагдсан гурван дүүрэгт АН-аас Бригадын генерал М.Энх-Амар нэр дэвшлээ

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт АН-аас Онцгой байдлын ерөнхий газрын Нарийн бичгийн дарга, Бригадын генерал М.Энх-Амар, АН-ын ҮБХ-ны гишүүн, Багахангай дүүргийн АН-ын дарга Ц.Алтанцэцэг хоёр нэр дэвших мандатаа өвөртлөжээ. 

Бригадын генерал цолыг өнгөрсөн 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авч байсан М.Энх-Амарын хувьд өмнө нь сонгуульд нэр дэвшиж байсан туршлагатай нэгэн. 

М.Энх-Амар нь 2009 оноос хойш Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Тэрбээр Сүхбаатар аймагт 1966 онд төрсөн. МУБИС-ийг Шугам зургийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд Сэлэнгэ аймагт багшилж байхдаа З.Энхболдтой танилцаж, өдийг хүртэл нөхөрлөж яваа юм.

Энэ хугацаанд З.Энхболдын хоёр удаагийн сонгуульд ерөнхий менежерээр нь ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Луймэдийн Гансүхийн зөвлөхөөр, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн аймаг, дүүргийн АН-ын хорооны даргаар ажиллаж, Баянгол дүүрэгт сонгуульд нэр дэвшиж явжээ.

Ийнхүү энэ жил алслагдсан гурван дүүрэгт АН-аас нэр дэвшихээр болов. 

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт АН-аас Онцгой байдлын ерөнхий газрын Нарийн бичгийн дарга, Бригадын генерал М.Энх-Амар, АН-ын ҮБХ-ны гишүүн, Багахангай дүүргийн АН-ын дарга Ц.Алтанцэцэг хоёр нэр дэвших мандатаа өвөртлөжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.