| | USD/MNT 0₮

"Чингис хаан" банкны хохирогчид Монголбанкинд шаардлага хүргүүлж, эсэргүүцлээ илэрхийлнэ

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, 20 сая төгрөгийн гүйлгээ хийхээр очсон хүний мөнгийг ч гаргаж өгөх, шилжүүлэх чадваргүй болсон талаар тэднийхээр үйлчлүүлсэн олон иргэн гомдоллож, сүүлдээ “Чингис хаан банкны хохирогчдын холбоо” хэмээх төрийн бус байгууллага байгуулаад байна. Дээрх компанийн 46 хувийг “Могулибиз” ХХК-ийн эзэн Д.Батаа, 31 хувийг “Нүүдэлчин” группийн Ш.Бүтэд, 23 хувийг “Степ гоулд” компанийн хувьцааны тодорхой хэсгийг авсан иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг талаар хэвлэлүүдэд мэдээлж буй. “Чингис хаан” банканд Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулах явцдаа хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн уг банк болон гүйцэтгэх захирал С.Сандагдоржид хуулийн хариуцлага хүлээлгэсэн.

Эргэн сануулахад, С.Сандагдоржийг Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, долоон сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Харин “Чингис хаан” банкийг Эрүүгийн хуулийн 22.5-3 дахь хэсгийн “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон, шүүхээс гэм буруутай гэж үзэн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.11 дэх хэсгийн Нийгмийн даатгалын сан, мөн хуулийн 5.3.22 зүйлд заасан Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хугацаатай хадгаламжийн хэлбэрээр өөрийн банканд байршуулах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 125 сая төгрөгөөр торгохоор болоод буй.

Тэгвэл өнөөдөр 11.00 цагаас "Чингис хаан" банкны харилцагч, хадгаламж эзэмшигч, хохирогч иргэн аж ахуйн нэгжүүд Монголбанкинд шаардлага хүргүүлж, эсэргүүцлээ илэрхийлэх юм байна. 

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, 20 сая төгрөгийн гүйлгээ хийхээр очсон хүний мөнгийг ч гаргаж өгөх, шилжүүлэх чадваргүй болсон талаар тэднийхээр үйлчлүүлсэн олон иргэн гомдоллож, сүүлдээ “Чингис хаан банкны хохирогчдын холбоо” хэмээх төрийн бус байгууллага байгуулаад байна. Дээрх компанийн 46 хувийг “Могулибиз” ХХК-ийн эзэн Д.Батаа, 31 хувийг “Нүүдэлчин” группийн Ш.Бүтэд, 23 хувийг “Степ гоулд” компанийн хувьцааны тодорхой хэсгийг авсан иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг талаар хэвлэлүүдэд мэдээлж буй. “Чингис хаан” банканд Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулах явцдаа хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн уг банк болон гүйцэтгэх захирал С.Сандагдоржид хуулийн хариуцлага хүлээлгэсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.