| | USD/MNT 0₮

Танилц:Баянгол дүүрэгт нэр дэвшигчид

Өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гарагт намууд нэр дэвшигчдээ тодруулав. МАН энэ сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлаагүй бол бусад намууд нь зарласан байна. 

Энэ жил Баянгол дүүрэгт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Хассуурийн Ганхуяг нар нэр дэвших бол АН-аас С.Эрдэнэ, Засаг дарга С.Одонтуяа, Д.Батцогт нар байна.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших юм байна. Мөн бие даагч М.Нарантуяа буюу дуучин Нара ийнхүү хоёр удаагаа Баянгол дүүрэгт хүч үзэхээр болжээ. 

"Зөв хүн электорат эвсэл" (Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам)-аас Д.Түмэн-Өлзий, ШИНЭ эвсэл (Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Үнэн ба зөв нам, Бүгд найрамдах нам, Монголын үндэсний ардчилсан нам)-аас  Д.Жаргалсайхан Б.Зоригоо, Ц.Солонго нар нэр дэвшинэ. 

Дашрамд дуулгахад УИХ-ын гишүүн Л.Лүндээжанцангийн хувьд 28 дахь удаагаа УИХ-д нэр дэвшиж байна. Энэ жил түүнийг Баянголчууд насыг нь хүндлээд сонгохгүй байх болов уу гэж харж байна. 

 

Энэ жил Баянгол дүүрэгт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Хассуурийн Ганхуяг нар нэр дэвших бол АН-аас С.Эрдэнэ, Засаг дарга С.Одонтуяа, Д.Батцогт нар байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.