| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:ОХУ-аас ирсэн нэг оюутанд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ, харин нэг оюутан эдгэрч сувилалд гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар мэдээлэл өгч байна. 

Өнөөдрийн байдлаар 216 оронд халдвар тархаж, нийт өвчилсөн хүний тоо 4 сая хол давж, нас барсан хүний тоо дөрвөн мянга гарчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 95 мянган хүн халдвар авч, 1000 гаруй хүн нас баржээ.

Манайд зөөвөрлөгдөн орж ирсэн халдвартай 135 тохиолдол батлагдсан байгаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр нэг оюутан эдгэрч сувилалд шилжлээ. Туркийн хоёр иргэний ажиглалтын хугацаа дуусч, гэртээ гарлаа. Өчигдрийн байдлаар нийт 156 хүнд шинжилгээ хийлээ. Алтанбулагаар орж ирсэн тээврийн 27 жолооч, ОХУ-аас орж ирсэн 116 хүн байна. Бүгдэд нь халдвар илэрсэнгүй. Өчигдөр ХӨСҮТ-д давтан шинжилгээнд байсан 18 иргэнийг хамруулахад халдвар илрээгүй. 

Харин нэг оюутанд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. ОХУ-аас ирсэн цэргийн оюутан юм. Хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийнэ, биеийн байдал нь тогтвортой байна. Бүгд онгоцоор ирсэн болохоор аюултай учир онцгой анхаарна. 

ХӨСҮТ-д 204 хүн байна, үүнээс 115 хүн эмчилгээнд байна, 89 хүн хяналт ажиглалтад байна. Биеийн байдал нь хүндэвтэр 23 хүн байна" гэлээ. 

Өнөөдөр нэг оюутан эдгэрч сувилалд шилжлээ. Туркийн хоёр иргэний ажиглалтын хугацаа дуусч, гэртээ гарлаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.