| | USD/MNT 0₮

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Ихэнх нутгаар усархаг бороо, цас орж, салхи ширүүсэх төлөвтэй байна. 

Иймд бороо, цас орсны улмаас замын гадаргууд гулгаа үүсэх, салхи ширүүсч замын үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг эрсдэлтэй тул жолооч, явган зорчигч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхааруулж байна. Тус албанаас:

-Жолооч нар хурд хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,

-Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед буцаж эргэх, гүйцэж түрүүлэх, түр зогсох үйлдлийг хийхгүй байх,

-Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед ослын дохионы болон ойрын гэрлийг асааж болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх,

-Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэмд зааснаар явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

Иймд бороо, цас орсны улмаас замын гадаргууд гулгаа үүсэх, салхи ширүүсч замын үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг эрсдэлтэй тул жолооч, явган зорчигч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхааруулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.