| | USD/MNT 0₮

Д.ТОГТОХСҮРЭН:НЭР ДЭВШИГЧИД ТОДОРСОН ӨНӨӨДӨР ЭЦЭСЛЭН ЗАРЛАНА

МАН-ын нэр дэвшигчид ерөнхийдөө тодорсон. Харин хэзээ олон нийтэд мэдээлэх талаар УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгсөн .

Тэрбээр "Өнөөдөр 12.00 цагт мэдээлэл өгнө. Бага хурлаар дэмжигдсэн нэрс өөрчлөгдөхгүй.  Нөхөн нэр дэвшүүлэлт хийж л хөдөлгөнө үү гэхээс өөрөөр өөрчлөгдөх үндэслэл байхгүй. Хуулийн хугацаатай, 21-ний дотор багтааж материалаа бүрдүүлж өгнө. Нөхөн нэр дэвшүүлэлт хийвэл 5 хоногийн хугацаа байна. Түүнээс өөрөөр өөрчлөгдөхгүй. Заалнаас 11 хүн нэрээ дэвшүүлсэн, дэмжигдээгүй. Нийтдээ 321 хүн санал хураалтад оролцсон байна" гэлээ.

Өнөөдөр 12.00 гэхэд МАН-аас нэр дэвшсэн дэвшигчдийн нэрс тодорно.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.