| | USD/MNT 0₮

З.Нарантуяа:Өнөөдрийн хурлаар нэр дэвшигчдээ тодруулахаас намын даргыг солих асуудал яригдахгүй

АН-ын дарга С.Эрдэнийг огцруулж, оронд нь УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа болно гэсэн мэдээлэл өнөөдөр гарлаа. Тэгвэл энэ мэдээлэлд З.Нарантуяа тайлбар хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар намын даргыг солих асуудал яригдана гэсэн мэдээлэл цацагджээ. С.Эрдэнэ даргыг огцруулна гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй юм шүү. 

Нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн хүмүүсээ сонгон шалгаруулалт хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар нэр дэвшигчдээ тодруулна. Миний хувьд аль болохоор АН сонгуульдаа бэлтгэж амжилттай оролцох зорилготой байгаа учраас намын даргыг солихгүй юм. Үндэслэлгүйгээр худлаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье" гэлээ. 

Өнөөдрийн хуралдаанаар намын даргыг солих асуудал яригдана гэсэн мэдээлэл цацагджээ. С.Эрдэнэ даргыг огцруулна гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй юм шүү.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.