| | USD/MNT 0₮

Ц.Гарамжав:Дөрвөн жил хангалттай сайн ажилласан тул нэрээ татсан

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлжээ.

Тэрбээр “Би зорилтоо биелүүлсэн. Шинэ залуу боловсон хүчнүүдэд байрь сууриа тавьж өгөхөөр өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзсан.

Ц.Энхтүвшин нарын хэд хэдэн хүн нэрээ татсан байгаа. Тэрний нэг нь би. Нэрээ татсан шалтгаан гэх юм бол хийх бүтээх зүйл их байна. Тийм учраас нэрээ татлаа. Миний хувьд ажлаа сайн хийсэн учир парламентын ажлаа өндөрлөж байна. Нам бол боловсон хүчнээ сайн бэлтгэх хэрэгтэй байна. Шинэ залуу боловсон хүчин их хуралд гарч ирэх ёстой.

Би бол Үндсэн хууль дээр таван зүйлийн заалтыг шинээр оруулж ирлээ. Ялангуяа байгалийн баялагийн сантай болох, хөгжлийн сантай болох гэх мэт. Байгалийн баялагийн ашиг нь ард түмэнд үлдэж байх ёстой. Би их хуралд ажиллахадаа найман хууль санаачилсан байна” гэв.

 

 

Би зорилтоо биелүүлсэн. Шинэ залуу боловсон хүчнүүдэд байрь сууриа тавьж өгөхөөр өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзсан.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.