| | USD/MNT 0₮

Л.Энхболд: Залуустаа боломж олгож энэ удаад өөрийн хүсэлтээр нэрээ татсан

Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Өмнөговь аймгаас нэр дэвшиж, их хуралд сонгогдож байсан УИХ-ын гишүүн Л.Энхболд энэ удаад өнжихөөр болжээ.

Тэрбээр “Энэ удаад өөрийн хүсэлтээр нэрээ татсан. Залуучуудаа дэмжиж байна, тэдэнд боломж олгоё. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дахин сонгуулж, яллуулахын тулд намаа дэмжиж төв нам дээрээ ажиллана” гэв.

Түүний сонгогдсон аймгаас МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр болон аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хоёр нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн байгаа юм.

Ийнхүү ЖДҮ-гийн хэрэгт нэр холбогдож явсан Л.Энхболд гишүүн нэрээ татжээ.

 

Өмнөговь аймгаас 2016 онд нэр дэвшиж сонгогдож байсан Л.Энхболд өөрийн хүсэлтээр нэрээ татжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.