| | USD/MNT 0₮

Шведэд халдвар авсан монгол иргэний биеийн байдал маш хүнд байна

Монгол Улсын иргэд гадаадад коронавирусийн халдвар авсан талаарх мэдээлэл ЭМЯ-нд өдөр бүр ирсээр байна. Мөн халдвар авсан иргэд өөрсдөө тусгай утсанд холбогдож зөвлөгөө авч байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар АНУ, Швед, БНСУ-аас манай 7 иргэн ЭМЯ-руугаа хандсаны Швед дэх нэг гэр бүлийн хоёр хүн өвдөж, нэг нь маш хүнд, амьсгалын аппараттад орон эмчлүүлж байгаа гэнэ. Шведийн эмнэлэгт хэвтсэн тус иргэний ар гэр рүү ХӨСҮТ-ийн эмч нар маань холбогдож зөвлөгөө өгчээ. 

Гадаадад халдвар авсан иргэдээс 13 нь эмчлэгдэж эмнэлгээс гарсан байна. 

Швед дэх нэг гэр бүлийн хоёр хүн өвдөж, нэг нь маш хүнд, амьсгалын аппараттад орон эмчлүүлж байгаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.