| | USD/MNT 0₮

М.Оюунчимэг:Намайг нэр дэвшүүлэхгүй гэж худлаа мэдээлэл тараасан, сарын өмнө нэр дэвших визээ авчихсан

УИХ-ын нэр бүхий 20 гишүүнийг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл өчигдөр зарим нэг хэвлэлээр цацагдсан билээ.

Тэгвэл тэдний нэрс дотор УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн нэр харагдав.

Тэрбээр энэ мэдээлэлд тайлбар хийхдээ "Чингэлтэй дүүргээс МАН-аас олон нийтийн нэр хүндийг хүлээж, тухайн тойрогтоо их юм хийсэн хэмээн хүлэн зөвшөөрөгдсөн. УИХ-ын гишүүн шиг байсан хүнийг нэр дэвшүүлнэ гэдгийг манай намын дарга хэлсэн. Сарын өмнөөс нэр дэвших визээ авчихсан. Тэр нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл сонгууль угтсан худал ташаа гүжирдлэгийн мэдээлэл байгаа юм.

Эмэгтэйчүүдийн квотыг 30 болгох гэсэн боловч чадсангүй. Одоогийн хуулиар 16 эмэгтэй нэр дэвших ёстой. Ер нь чадварлаг туршлагатай эмэгтэйчүүдийг намууд бэлтгэж, дэмжих хэрэгтэй байна" гэлээ. 

Манай намын дарга УИХ-ын гишүүн шиг байсан хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.