| | USD/MNT 0₮

О.Баасанхүү:Би дэнчингийн 100 сая төгрөгөө өгөөгүй

АН-д элссэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү ҮБХ-ны хуралдаа суухаар иржээ.

Тэрбээр “Би Орхон аймагт нэр дэвших хүсэлт гаргасан. Би АН-ын даргатай муудалцсан нь үнэн. Би намын даргатай байтугай МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй, Ерөнхийлөгчтэй ч муудалцдаг. Сөрөг хүчний хувиар би зарчим л ярьдаг.

“Эрдэнэт үйдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг дэлгэнэ. Онц байдал зарласан өдрөө нөхдүүд ямар үйлдэл хийсэн бэ гэхээр тендергүйгээр шууд худалдан авалт хийсэн байдаг. Энэ асуудлыг шалгаж байгаа. Ганцхан өдрийн дотор 9.8 тэрбум төгрөгийг компаниудад хувиарилж, шахсан. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстой. Би намд дэнчингийн 100 сая төгрөгөө өгөөгүй. Х.Ганхуяг зохион байгууллалтайгаар гүтгэсэн асуудлыг хуулийн байгууллагаас олж шалгаж байгаа” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Би Орхон аймагт нэр дэвших хүсэлт гаргасан. Би АН-ын даргатай муудалцсан нь үнэн. Би намын даргатай байтугай МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй, Ерөнхийлөгчтэй ч муудалцдаг. Сөрөг хүчний хувиар би зарчим л ярьдаг.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.