| | USD/MNT 0₮

Тусгаарлалтад байгаа жирэмсэн эмэгтэй ургаа зулбуулахыг завджээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдөр тусгаарлалтад 1623 иргэн ажиглалтад байж, шинжилгээ хийлгэж байна. Тэдний дунд жирэмсэн 64 иргэн бий. Харин халдвар авсан хоёр жирэмсэн эмэгтэй байна. 

Амьдрал баян учир тусгаарлах байранд янз бүрийн аар саархан асуудал гарч байна. Тухайлбал, тусгаарлалтад байгаа иргэний шүд өвдөх, санамсаргүй тохиолдлоор өөрийгөө гэмтээх, мөн жирэмсэн эмэгтэй зулбахыг завдсан зэрэг хүндрэлүүд гарч байна. Бид тухай бүрт нь эмнэлгийн тусламж шуурхай үзүүлэн ажиллаж байна. Зулбахыг завдсан эмэгтэйд түргэн тусламж үзүүлсэн” гэв. 

Тухайлбал, тусгаарлалтад байгаа иргэний шүд өвдөх, санамсаргүй тохиолдлоор өөрийгөө гэмтээх, мөн жирэмсэн эмэгтэй зулбахыг завдсан зэрэг хүндрэлүүд гарч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.