| | USD/MNT 0₮

Шуурхай:Д.Нямхүү:Өчигдөр 104 хүнд шинжилгээ хийснээс 37-д нь халдвар илэрч, батлагдсан тохиолдол 135 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнөөдрийн байдлаар 2016 орон нутагт дэвсгэрт бүртгэгдэж, 4,5 сая хүн өвчилжээ. Сүүлийн 24 цагт 108 мянган хүн шинээр нэмэгдэж, эрчтэй тархаж байна. ОХУ-д өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна.

ДЭМБ-аас сүүлийн хэдэн долоо хоногт Европ улсад хүүхдэд халдвар нэмэгдэж байна. 

Манайд өнөөдрийн байдлаар тусгаарлалтад жирэмсэн 61 иргэн, бага насны 104 хүүхэд байна. Хорт хавдартай биеийн байдал хүнд хоёр иргэнийг сахиурынх хамт байлгаж байна. 

Цэргийн төв эмнэлэгт байгаа гурван иргэний биеийн байдал тогтвортой. Цаашдаа цэргийн төв эмнэлгийг халдвартай иргэдийг авч эмчлэх эмнэлэг болгоно. 

Хилийн боомтуудад богины зайнд явж байгаа том тэрэгний жолооч нар түүвэрчилсэн шинжилгээг ээлж дараатай хийж байгаа юм байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийтдээ 238 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй. Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нарт

Өчигдөр 104 хүнд шинжилгээ хийхэд 37-д нь илэрлээ. Өнөөдөр 78 иргэн эмчлүүлж байна, 17 хүн хүндэвтэр байна. Хоёр жирэмсэн эмэгтэй байна.

Өнөөдөр шинжилгээнд илэрсэн 37 иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлэн авчирч байна.  Нийтдээ манайд 135 тохиолдол боллоо. Энэ хүмүүс бүгд тусгаарлагдсан байгаа. Тиймээс айж сандрахгүй байхыг хүсье" гэлээ. 

 

Өнөөдрийн байдлаар 2016 орон нутагт дэвсгэрт бүртгэгдэж, 4,5 сая хүн өвчилжээ. Сүүлийн 24 цагт 108 мянган хүн шинээр нэмэгдэж, эрчтэй тархаж байна. ОХУ-д өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.