| | USD/MNT 0₮

М.Билэгт гишүүн дэд сайд асан Б.Батцэцэгт тойргоо алдсан уу

Өнөөдөр МАН-аас нэр дэвших эмэгтэй гишүүд тодорно. 2016 онд Баянхонгор аймгаас нэр дэвшиж их хуралд гарч байсан М.Билэгт гишүүн энэ жил тойргоо алдсан бололтой. 

Түүний тойрогт Гадаад харилцааны яамны дэд сайд байсан Баянхонгор аймгийн унаган хүүхэд Б.Батцэцэгийг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Уг нь бол М.Билэгт төрсөн нутагтаа дахин нэр дэвшихээр горилж байсан ч ийнхүү намын удирдлагуудад жийгдсэн бололтой. 

Тиймээс тэрбээр намаасаа гарч, МАХН, МУНН, ИЗНН-ын "Та, бидний эвсэл"-ээс нэр дэвшихээр уулзалт хийж яваа сурагтай. Үүнтэй холбогдуулан МАН, АН, МАХН, МУНН, ИЗНН-ын "Та, бидний эвсэл" зэрэг томоохон хүчнүүд өнөөдөр гэхэд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах гэж байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно. 

МАН-аас Баянхонгор аймагт М.Билэгтийн оронд Б.Батцэцэгийг нэр дэвшүүлэхээр болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.