| | USD/MNT 0₮

Н.Цогбадрах:Коронавирусийн халдвараар нас барсан хүнтэй ар гэрийнхнийг салах ёс гүйцэтгүүлэхгүй

 
Коронавирус халдвар эсэргүүцэх арга хэмжээг ХӨСҮТ-тэй хамтран ЗӨСҮТ зохион байгуулж байна.  Тэгвэл ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах халдварын үеийн бэлэн байдлаа хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл өглөө.
 
Голомтын эцсийн халдваргүйтлийг хэрхэн хийх талаар сургалтыг тогтмол явуулж, олон нийтийн үйлчилгээний газруудад кабины халдваргүйтэл хийдэг олон улсын туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
 
Мөн коронавирусын улмаас нас баралт бүртгэгдсэн тохиолдолд мөрдөх Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан 163 дугаар журмын талаар мэдээлэл өглөө.
 
Тэрбээр “Цаг үеийн байдал эрсдлийн төлөвлөгөө гаргаж шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Халдвар тархсан бүс нутгаас ирж байгаа иргэдийн ачаа тээшинд халдваргүйжүүлэлтийг сайн хийж ажиллаж байна.
 
Гадаадын улсуудад бөөнөөр нь оршуулж байгаа нь халдвар,хамгаагүйтлийн дэглэмийг зөрчиж байгаа хэрэг. Хэрвээ тухайн хүн коронавирусээр нас барсан бол ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй, эрүүл мэнд, цагдаа, буяны байгууллагууд багтсан УОК-ын ажлын хэсэг гарч, чандарлах газар нь авчраад, буян номыг нь лам нар хураад, чандарлах явцад мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, гүйцэтгэнэ. 
 
Тэр байтугай чандрыг ар гэрийнхэнд нь болон бусдад дамжуулахгүй. Гадны оронд нас барсан бол чандрыг Монголд авч ирэхгүй. Улаанбаатар буянгийн ажилчдад хоёр удаа сургалт зохион байгуулсан. Мөн иргэд руу чиглэсэн сургалт сурталчилгааг тасралтгүй явуулж байна" гэлээ.
Гадаадын улсуудад бөөнөөр нь оршуулж байгаа нь халдвар,хамгаагүйтлийн дэглэмийг зөрчиж байгаа хэрэг. Хэрвээ тухайн хүн коронавирусээр нас барсан бол ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй, эрүүл мэнд, цагдаа, буяны байгууллагууд багтсан УОК-ын ажлын хэсэг гарч, чандарлах газар нь авчраад, буян номыг нь лам нар хураад, чандарлах явцад мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, гүйцэтгэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.