| | USD/MNT 0₮

Ч.Улаан: Ноолуурын үнийг малчин, худалдан авагч хоёр хоорондоо тохирно. Засгийн газар, яам оролцохгүй

УИХ-ын отгон чуулган үргэлжилж байна. Эхний асуудлаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Тогтоолын төслийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулсан бөгөөд тогтоолд ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох асуудлыг тусгасан юм.

Хэлэлцэх үеэр Ч.Улаан сайд ноолуурын асуудалтай холбоотой асуултуудад хариулт өглөө.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Юуны өмнө ноолуурын бэлтгэл ажлын талаар хариулъя. Зүүн гурван аймгаас ноолуурын бэлтгэлийн ажил зээлийн урьдчилгаа хэлбэрээр эхэлсэн. Энэхүү ажил банкны хөнгөлөлттэй зээлийн олголтоос хамаараад түр хугацаанд саатсан. Зээл олгогдоод эхлэнгүүт бэлтгэлийн ажил цаашдаа үргэлжлээд явна.

Дараагийн асуудал нь ноолуурын урамшуулал. УИХ, Засгийн газрын 32 дугаар тогтоол гарч кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу урамшууллыг олгохоор бэлтгэл ажлаа Засгийн газар хангасан. 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн асуудлаа шийдсэн, журам нь тодорхой болсон. 2019 онд мал тооллогын А дансанд бүртгэгдсэн ямааны тоог аваад Монгол Улсын батлагдсан стандартаар тогтоосон хэмжээгээр тооцож кг тутамд урамшууллыг олгоно. Оны эцэст 203.443 малчин болон мал бүхий этгээд 29.2 сая ямаа тоолуулсан. Малчдын дансанд урамшууллыг шилжүүлэх бэлтгэл ажил хангагдаж, арилжааны банкуудтай дансаа нэгтгэсэн. Эх үүсвэр шийдэгдэнгүүт малчдын данс руу урамшуулал орох бололцоотой. Сангийн яам энэ сардаа багтааж эх үүсвэрээ бүрдүүлж бэлэн болгоно гэсэн. Ноолуур бэлтгэлийн ажилд дотоодын үйлдвэрлэгч болон гадаадын худалдан авагчид оролцохыг чөлөөтэй дэмжсэн бодлого тодорхой болсон байгаа. Ингээд малчин, ноолуур худалдан авагч хоёр хоорондоо үнээ тохирч зах зээлийн үнээр борлуулна. Үүнд Засгийн газар, яам оролцохгүй. Суурь үнийг худалдагч, худалдан авагч хоёр хоорондоо тохирно.

Ч.Улаан: Ноолуурын үнийг малчин, худалдан авагч хоёр хоорондоо тохирно. Засгийн газар, яам оролцохгүй
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.