| | USD/MNT 0₮

С.Диордица:Монгол Улс хамгаалалт сэргийлэлтийг сайн хийхгүй бол халдвар дотоодод тархах аюул эрсдэл ойрхон боллоо

Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён С.Диордица коронавиусийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би гурван асуултанд хариулъя. Өнгөрсөн 12 дугаар сард шинэ төрлийн халдвар бүртгэгдэхэд Монгол Улс шуурхай, хариу арга хэмжээ авч ажилласан.

УОК хязгаарлах арга хэмжээг яаралтай авсан. Тухайлбал, сургуулийг хааж, олон нийтийн арга хэмжээг цуцлаж, цагаан сарыг зогсоосон нь маш зөв шийдвэр байсан.

Монгол Улс хариу арга хэмжээг сайн авч дэлхий нийтийг нөмөрсөн коронавирусийн эсрэг бэлэн байдлыг сайн хангаж ажиллаж байна.

Энэ цаг үед Монгол Улс эв нэгдэлтэй байна. ЭМ-ийн салбараас гадна бусад салбарууд хариуцлагтай, ард иргэд зөвлөмж зөвлөгөөг сайн дагаж, мөрдөж өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож явна.

Дэлхий даяар 216 оронд тархсан халдварын улмаас олон мянган хүн амиа алдсан харамсалтай мэдээллийг та бүхэн харж байгаа.

Энэ халдварыг зогсоохын тулд Засгийн газар болон Эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа заавар зөвлөмжийг дагах ёстой юм шүү.

Хамгийн гол нь хүн бүр хаа сайгүй гараа угааж, гэрээсээ гарахдаа зай барьж, мөн олон нийтийн дунд явахгүй байх. Хэрвээ энэ нөхцөл байдал даамжирч үргэлжилвэл, хөл хорио тавих шаардлага гарч магадгүй.

Бидний дархлааны тогтолцоо бол аливаа нэг өвчнөөс хамгаалдаг. Халдвар туссан хүн дахин тусах магадлалтай байна. Бидний эрүүл байх асуудал нь зөвхөн өөрсдийн эрүүл ахуйгаас шалтгаална.

Удахгүй зун болж хүмүүс гадагшаа гарч найз нөхөдтэйгээ уулзаж зугаалахыг хүсч байгааг мэдэж байна. Гэвч шинэ тохиолдол гарах эрсдэл байгаа учраас ард иргэд тайвширч болохгүй. Энэ халдвар дуусах болоогүй.

Би өөрийн зүгээс халдварын эсрэг тэмцэж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд эмч нарыг дэмжиж байгаа шүү.

Аль болох хорт бодисоос татгалзаж, олон нийтийн газар зай барьж, гараа сайтар угаахыг зөвлөж байна.

Монгол Улс жил бүрийн арав, арваннэгдүгээр сард томуугийн халдвар тархдаг, энэ үед ковид 19  халдвар дайраад өнгөрсөн юм бишүү иргэд гэж ярьж байна. Энэ бол шинжлэх ухааны ямар ч нотолгоогүй үг юм.

ДЭМБ болон ЭМЯ хамтдаа ажиллаж, худал цуу яриаг няцаан ажиллаж байна. Худал цуурхал мэдээлэл хүний дархлаанд нөлөөлдөг юм. Тэгэхээр та бүхэн найдвартай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.

Өчигдрийн байдлаар Монгол Улс 98 тохиолдол батлагдлаа. Хамгаалалт сэргийлэлтийг сайн авахгүй бол дотоодод халдвар тархах аюул эрсдэл ойрхон байна.

УОК эрсдлийн үнэлгээг тогтмол явуулж байна. Одоогийн байдлаар вакцин бол эм байхгүй болохоор гаргаж байгаа арга хэмжээг авч,  хэцүү цаг үеийг хамтдаа даван туулах хэрэгтэй байна. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд дотооддоо алдаагүй байна. Энэ бол олон улстай харьцуулахад харьцангуй эерэг сайн үзүүлэлт шүү” гэлээ.

Монгол Улсад жил бүрийн арав, арваннэгдүгээр сард томуугийн халдвар тархдаг, энэ үед ковид 19 халдвар дайраад өнгөрсөн юм бишүү иргэд гэж ярьж байна. Энэ бол шинжлэх ухааны ямар ч нотолгоогүй үг юм.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.