| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Таван хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хийлээ. Дэлхий даяар халдварын нийт тохиолдлын тоо 4,5 сая давж, уг вирусийн улмаас 303 мянган хүн амь насаа алджээ. Халдварын голомт болоод ОХУ-ын хувьд халдварын тохиолдлын тоогоороо АНУ-ын дараа, хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Сүүлийн 24 цагийн дотор тус улсад 9974 хүн шинээр халдвар авсан байна. Иймд манай улс ОХУ-д суралцаж буй оюутнуудаа татаж авах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл ОХУ-д суралцаж буй сонсогч нар эх орондоо ирснээс 55-д коронавирус илэрсэн. 

Мөн Алтанбулагийн боомтоор өчигдөр ОХУ-аас 200 гаруй оюутан ирсэн бөгөөд Сэлэнгэ, Дархан болон хот орчмын амралтын газруудад тусгаарлаад байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өнөөдөр таван хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Эдгээрийн дөрөв нь оюутан, нэг нь 55 настай эмэгтэй байгаа юм. Тэдгээрийн зарим нь 30 хоног эмчлэгдсэн. Өчигдрийн мэдээлэлтэй нэгтгэвэл 98 хүний шинжилгээний хариу батлагдаж, 20 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Одоогоор 78 хүний эмчилгээ үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн дөрвөн лабораторид 381 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Истанбулын тусгай үүргийн нислэгээр ирсэн 190 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. 

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хийлээ. Дэлхий даяар халдварын нийт тохиолдлын тоо 4,5 сая давж, уг вирусийн улмаас 303 мянган хүн амь насаа алджээ. Халдварын голомт болоод ОХУ-ын хувьд халдварын тохиолдлын тоогоороо АНУ-ын дараа, хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Иймд манай улс ОХУ-д суралцаж буй оюутнуудаа татаж авах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл ОХУ-д суралцаж буй сонсогч нар эх орондоо ирснээс 55-д коронавирус илэрсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.