| | USD/MNT 0₮

Дундговь аймгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна хэмээн анхааруулсаар буй. Мөн 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, салхи 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан зарим аймгууд замын хөдөлгөөнөө хязгаарлаад байгаа юм. Тодруулбал, Сүхбаатар, Хэнтий аймгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан бол дөнгөж сая Дундговь аймгийн Засаг даргын захирамж гарч, 10.00 цагаас эхлэн орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Уг захирамжид хяналт тавьж ажиллахыг аймгийн цагдаагийн газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Дундговь аймгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.