| | USD/MNT 0₮

Шүүх хурал нь 11 удаа хойшлоод байгаа Б.Махбалыг шүүж эхэллээ

Нийтдээ 11 удаа шүүх хурал нь хойшилсон яллагдагч Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хуралдаан эхэлж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 /10.1 дүгээр зүйл.Хүнийг алах/-ийн 2.1 /онц харгис хэрцгийгээр/ дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн.

Хэргийн тухайд сануулбал, 2018 онд ЗТХ-нд хэлтсийн дарга Г-гийн амь насыг санаатай бүрэлгэсэн хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт газрын дарга Б.Махбал холбогдон шалгуулсан. Нотлох баримтаар хүний амь насыг санаатай хохироосон нь тогтоогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл шүүхээр хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. 

Нийтдээ 11 удаа шүүх хурал нь хойшилсон яллагдагч Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хуралдаан үргэлжилнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.