| | USD/MNT 0₮

АРД ИРГЭДИЙГ БҮТЭЭЛЧ САНААЧЛАГАТАЙ АЖИЛЛАЖ АМЬДРАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Ховд аймгийн ИТХ-аас "Хог биш мод тарья" хөдөлгөөнийг 04 дүгээр сарын 15-наас 06 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байгаа билээ.

Тус хөдөлгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, сум орон нутаг идэвхтэй дэмжин оролцож ногоон байгууламжаа нэмэгдүүлэн одоогоор 13000 гаруй мод тариад байна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ард иргэдийг хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, малын сүү, саалиа ашиглан цагаан идээгээ боловсруулж хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах, нөөцлөх бүтээлч санаачлагатай ажиллаж амьдрахыг уриалсан уриалга гаргасан билээ.

Тус уриалгыг ажил хэрэг болгохын тулд энэ сарын 13-ны өдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, аймаг, орон нутаг болон айл өрхүүдийг орон нутгийн хөрсөнд ургасан ЭКО хүнсээр хангах, малын ашиг шимийг ашиглах сүү цагаан идээгээ бүрэн боловсруулан хүнсний хэрэгцээгээ хангаж, зах зээлд нийлүүлэн борлуулах хөдөлгөөн өрнүүлж заавар зөвлөгөө өгч зохион байгуулалт хийж ажиллахыг аймгийн ХХААЖДҮ газарт үүрэг болголоо.

Ховд аймгийн ИТХ-аас "Хог биш мод тарья" хөдөлгөөнийг 04 дүгээр сарын 15-наас 06 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байгаа билээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.