| | USD/MNT 0₮

Маргаашнаас 52 хүний амийг авч одсон 2008 оны гамшигт үзэгдэлтэй ижил төстэй ГАМШИГ болно

Цаг уур, орчны шинжилгээний газар, ОБЕГ хамтран цаг агаар муудаж, гамшигт үзэгдэл болох талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. 

Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарах боловч 15,16,17-ны өдрүүдэд нутгийн зүүн хагаст тэнгэр онцгой муудах нөхцөл бүрдсэн гэдгийг цаг уурч А.Алтаншагай мэдээллээ.

Тухайлбал 14-15-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 15-ны өдөр төвийн аймгуудын ихэнхи нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа. 

Шууд үзэх: 

Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарах боловч 15,16,17-ны өдрүүдэд нутгийн зүүн хагаст тэнгэр онцгой муудах нөхцөл бүрдсэн гэдгийг цаг уурч А.Алтаншагай мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.