| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-ын гишүүн боллоо

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд болон УИХ-ын гишүүн С.Жавхлан нар мэдээлэл хийж, С.Жавхланг Ардчилсан Намд гишүүнээр элсэж байгааг тус намын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Тэрбээр АН-д элссэн батламжаа гардан авч, улс даяар өөрийн ажлыг хэрэгжүүлнэ гэв.

Тэгвэл яг одоогийн байдлаар Ардчилсан нам нэр дэвшигчдээ тодруулаагүй байгаа бөгөөд Бага хурлын шийдвэрээр нэр дэвшигчдээ зарлана гэдгээ мэдэгдлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ: Тун удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болохоор товлогдоод, бэлтгэл ажил хангагдаад явж байна. Энэ үед АН мөн 9-үүлээ элэг бүтэн болж, дараагийнхаа сонгуультай золгож байна. Ингээд УИХ дахь АН-ын бүлэгт эвсэн нэгдэж, ес дэх гишүүн болж байгаа С.Жавхлан гишүүний цаашдын ажилд амжилт хүсье.

ШУУД ҮЗЭХ: 

Тэрбээр АН-д элссэн батламжаа гардан авч, улс даяар өөрийн ажлыг хэрэгжүүлнэ гэв
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.