| | USD/MNT 0₮

ЭМЯ:Сүүлийн 24 цагийн хугацаанд 84 мянган хүн халдвар авчээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 2016 оронд бүртгэгдлээ.  Дөрвөн сая хүн уг халдвараар өвчилсөн бол 280 мянга гаруй хүн нас баржээ. 

 Сүүлийн 24 цагт 84 мянган хүн шинээр эмчилжээ. АНУ, ОХУ-д 10 мянгаар нэмэгдсэн байна.

Мөн энэ халдварыг хяналтандаа авсан гэж үзэж байсан БНХАУ болон БНСУ-д халдвар дахин тархаж эхэллээ. Манай улсад өчигдөр 346 сонсогчийг тусгай онгоцоор авчирсан байна.

Ажиглалтад 1680 хүн байна. Мөн орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд тандалт судалгаа хийсэн ч сэжигтэй тохиолдол илрээгүй.  24 цагийн хугацаанд 109 тоот утсанд 300 гаруй хүн холбогдож зөвлөгөө авсан.

Иргэдийн анхааруулж байгаа зүйл гэвэл иргэд гадуур явахдаа амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол ирж байна. Тиймээс амны хаалтаа сайн зүүх, гараа угаах, хүн хоорондын зайг барихыг ДЭМБ-аас анхааруулж байна" гэлээ.

Шууд үзэх:

 

Мөн энэ халдварыг хяналтандаа авсан гэж үзэж байсан БНХАУ болон БНСУ-д халдвар дахин тархаж эхэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.