| | USD/MNT 0₮

Энэ жил Алдарт эхийн одонг олгохгүй

Жил бүрийн зургадугаар сарын 1-нд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалттай. Гэвч энэ жил одон гардуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Дэлхий нийтийг хамраад байгаад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийн үйл ажиллагааг хориглосон билээ. Үүнтэй холбоотойгоор Төрийн одон медалийг он гарснаас хойш олгоогүй байна.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” буюу олны хэлж заншсанаар “Алдарт эх”-ийн I болон II одонг 9465 ээж хүртсэн билээ. Үүнээс:

  • Нэгдүгээр одон 611
  • Хоёрдугаар одон 8853
  • Нийслэлээс 3677
  • Хөдөө, орон нутгаас 5090
  • Гадаад улсад оршин суугаа 28 ээж алдарт эхийн одон гардаж байв.

Хэдийгээр одонг гардуулахгүй ч одонтой ээжийн мөнгийг зохих журмын дагуу олгоно. Иймээс “Алдарт эх”-ийн болзол хангасан материалаа харьяа хороо, дүүрэгтээ өгч, мэдээллээ баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр одонтой ээжүүдэд олгодог мөнгөн тэтгэмжээ хүртэх юм.

Жил бүрийн зургадугаар сарын 1-нд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалттай. Гэвч энэ жил одон гардуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.