| | USD/MNT 0₮

Автобус, автомашинтай мөргөлдөж, хоёр хүн автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ

Замын тээврийн ноцтой ослын улмаас хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Цагаан хаалга” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ өчигдөр буюу тавдугаар сарын 13-ны 15.45 цагийн орчимд хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 км зам туулан 16:15 цагт хэргийн газар дээр очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явсан “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн О /54 настай, эмэгтэй/, О/39 настай, эмэгтэй/ нар нас баржээ. 

Автобус, суудлын автомашинтай мөргөлдөж, хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.